Posts
Үйлдвэрийн газрын өрсөлдөх хүчин зүйлс
- Get link
- X
- Other Apps
Өрсөлдөх чадварын талаар өнөөдрийн ойлголт нь сэтгэлгээний урт хугацааны түүхийн үр дүн юм. Ялангуяа өнөөдрийн цогц, олон талт ойл голтыг бүр дүүлэхэд үе үеийн онолууд чухал үүрэг гүйцэтгэжээ. Эдг ээрээс хамгийн их нөлөө үзүүлсэн онолуудыг дурдвал Сонгодог онолчид газар, хөрөнгө (капитал), байгалийн баялаг болон хөдөлмөр гэсэн дөрвөн хүчин зүйлийг тодорхойлсон байдаг. (Адам Смит [1723-1790] “Улс орнуудын баялгийн шалтгаан ба мөн чанарыг судлах нь”, 1776) Давид Рикардо харьцангуй давуу талын онолоороо улс орнууд хэрхэн хоорондоо өрсөлдөх вэ гэдгийг харуулсан. (Давид Рикардо [1772-1823], “Улс төрийн эдийн засаг ба татварын зарчмууд”, 1817) Марксист онолд нийгэм, улс төрийн орчин нь эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй болохыг онцолсон байдаг. Тийм учир коммунист үзэлд эдийн засгийн өгөөжөөс илүү улс төрийн агуулгыг чухалчилж үздэг. (Карл Маркс [1818-1883], “Капитал: Улс төрийн эдийн засгийг шүүмжлэх нь”, 1867) Алфрэд П. Слоан, Петер Дракер нар менежмент бол өрсөлдөх чадварын гол тү...