Posts

Showing posts from January, 2021

Нүүрс ус

  Нүүрс ус ямар үүрэгтэй? Нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог. Мөн нүүрс ус нь уургийг энергийн эх үүсвэр болгон ашиглахаас хамгаалдаг ба тархины үйл ажиллагаанд нэн чухал, хүний сэтгэл санааны байдал болон санах ойд нөлөөлдөг байна. Нүүрс усыг энгийн болон бүхэл гэж 2 ангилдаг ба гол ялгаа нь химийн бүтэц болон сахарыг хүний бие хэр хурдан шингээж боловсруулж байгаагаар нь ялгадаг байна. Энгийн нүүрс ус нь бүхэл нүүр усаас илүүтэйгээр хурдан шингэж, боловсруулагддаг. Бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа болон эрдэнэ шишийн сироп зэрэг нь энгийн нүүрс ус ба боловсруулсан, баяжуулсан сахараар хийгддэг. Мөн ихэнх нь витамин болон шим тэжээл эсхүл эслэг (fiber) агуулдаггүй тул хоосон калоритой хоол хүнс гэж нэрлэдэг. Сүү, жимс, жимсгэнэ болон цагаан талх зэргийг ч гэсэн энгийн нүүрс ус гэдэг. Бүхэл нүүрс ус нь энгийн нүүрс усаас гурав дахин бүр түүнээс ч их сахар агуулдаг. Бүхэл нүүрс усанд цардууллаг хоол хүнс буюу төрөл бүрийн...