Posts
Showing posts from May, 2020
МОНГОЛЧУУДЫН ХООЛЛОХ ӨВӨРМӨЦ СОЁЛ
- Get link
- X
- Other Apps
МОНГОЛЧУУДЫН ХООЛЛОХ ӨВӨРМӨЦ СОЁЛ Монголчууд хүнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Жилийн 4 улирал, өдрийн цаг, тухайн хүний хүйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зүйл, тэдгээрийн хэмжээг тохируулсаар иржээ. Намар. Намаршиж, үрт болон үндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснүүд тухайлбал гүзээлзгэнэ, нэрс, мойл, хад, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, мөөг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч нүйцдэг. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай. Өвөл. Өвлийн хатуу хахирган цагт тамир тэнхээг сэргээх, дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг, тэжээл ихтэй өөх тос бүхий нөөшилсөн махны төрлийн хүнсийг өргөн хэрэглэнэ. Өвөл цагт улаан буюу махан, шар буюу тослог идээт ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан чана...
Вакум савлагааны тоног төхөөрөмж
- Get link
- X
- Other Apps
Шинэ загварын машины агаар сорох чадал 60 хувь нэмэгдсэн тул вакуум савалгаатай хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нэмэгдсэн. Вакуум сорогчийн насосыг Япон улсын технологиор хийсэн тул 3-5 жилийн баталгаат хугацааг үйлдвэрлэгч амлаж байгаа. Өдөрт 8 цаг тасралтгүй ажиллахад 5.6 квт/цаг цахилгаан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл цахилгааны тариф 120 төг/квт гэж тооцвол, өдөрт 672 төгрөгний цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Энэ бол том хэмнэлт! Ваакуум сорох хугацаа нэг дахин нэмэгдсэн тул хуучин загварын машинаас илүү хурдан савалгаа хийнэ. Гадна загварын дизайныг Тайваны дизайнеруудын шийдлээр хийсэн тул үзэмж сайтай, хээнцэр харагдана. Ажлын эвхдэг тавцантай ширээ хийж өгсөн нь ажилчин ажиллахад улам хялбар болсон. Хүнс ХАА-н жижиг дунд үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна өдөр тутмын жижиг хэрэглэл, электроникийн үйлдвэр хэрэглэх боломжтой. Савалгаа хийсэн хүнсний бүтээгдэхүүний савалгаанд бактер, хөгц, хортон шавьж үржих боломжгүй болсон. Савалгаа хийсэн бүтээгдэхүүни...