Ааруул хатаагч төхөөрөмж
Ааруул хатаагч төхөөрөмж
Ааруул хийх уламжлалт үйлдвэрлэлийг орчин үеийн Тоног төхөөрөмж ашиглан хялбаршуулж болно.
Хатаагч машин нь, том, дунд жижиг гэсэн 3 хэмжээтэй үйлдвэрлэгдэнэ. 46-70 см-ийн диаметр бүхий 9-24 ширхэг тавиуруудтай. Доороо дугуйт тэргэнцэртэй тул шилжүүлэн байршуулахад төвөггүй.Дотор талын ханыг цагаан гөлмөн төмөр болон никель өнгөлгөөтэй төмрөөр өнгөлнө. Зөвхөн ургамал хатаах зориулалтаар ашиглах бол цагаан гөлмөн төмрөөр доторлогоо хийлгэж болно. Харин төрөл бүрийн аарц хатаах зориулалтаар ашиглая гэвэл никель өнгөлгөөтэй доторлогоо хийлгэх нь зүйтэй.
Энэхүү машин нь аливаа хүнсний бүтээгдэхүүний өнгө, чанар, үнэр, амтыг алдагдуулахгүйгээр хатаалтыг олон янзын хувилбараар гүйцэтгэнэ.
Тавиурыг төмөр болон хулсан хүрээтэйгээр үйлдвэрлэнэ. Чийг багатай хөнгөн чанарын зүйл хатаах гэж байгаа бол хямд үнэтэй төмөр тавиурыг хэрэглэнэ. Харин жин ихтэй, эрүүл ахуйн шаардлага өндөр бүтээгдэхүүнийг хатаах гэж бол хулсан хүрээтэй тавиур нь сайн.
Хоёр тавиурыг барьж үзэхэд төмөр тавиур нь уян гулзганасан маягтай байхад хулсан тавиур бат бөх бөгөөд чанартай байлаа.
Зураг дээр: Хуучин болон шинэ загварын хатаагч камерын ялгааг харуулсан байна.
Судлаачидын дүгнэлтээр эргэлдэх хөдөлгөөн бүхий хатаагч камер нь түүхий эдийг 100 хувь жигд хатааж байхад, хуучин загварын хатаагч нь хаалган талдаа бага хатаалт өгч, гүн рүүгээ хэт их хатаалт явуулж байв. Мөн шинэ загварын машин дээр хатаасан бүтээгдэхүүний аагшилт 20 хувь нэмэгдэж байсан байна. Өөрөөр хэлбэл төгс хатаалт явагдсанаар амт сайн болно гэж ойлгож болно.
Үүнээс гадна эргэлдэх хөдөлгөөн бүхий хулсан хүрээтэй тавиур дээр байгаа ургамалуудад үйлчлэх агаарын эргэлт, сэлгэлт нь сайжирсанаар камерийн дотор талд ус чийг хуралдаж, хөлрөх явдал үгүй болно.
Камерийн их биеийг мяндсан дулаалгын материалаар битүүлэн дулаалсан тул дулааны алдагдал багасгаж, цахилгаан эрчим хүчний хэмнэлт 40 хувь болсон.
Хатааж байгаа түүхий эд нь харилцан адилгүй чийглэг агуулах бөгөөд хэлбэр, хэмжээгээрээ харилцан адилгүй байдаг тул хатаалтын горим өөр өөр байдаг. Иймд удирдлагын самбарт байгаа тохируулагчаар камерийн доторхи дулаан температур болон хугацааг тохируулан, тухайн ургамалыг хатаах технологийн тогтоосон горимыг чанд баримтлах хэрэгтэй.
Аливаа ургамал бүс нутгийн агаарын чийгшил, хөрсний үржил шимээсээ хамаарч, түүнд агуулагдах эрдэс бодисын найрлагаараа харилцан адилгүй байдаг. Иймд хэрэглэгч хатааж байгаа бүтээгдэхүүнийхээ хатаах горимыг олон удаагийн туршилтаар тогтоож, хүссэн хэмжээндээ хүртэл хатаалтыг явуулна.
Үүний тулд камерийн дотор талд агаарын температурыг янз бүрийн хугацаанд өөр өөр темпертурт хатааж үзэх маягаар технологийн горимоо тогтооно. Туршлагаас үзэхэд байгалын ургамалыг 100 хэмээс илүүгүй температурт хатаана.
Хатаагч төхөөрөмж дээр олон төрлийн ургамал нэгэн зэрэг хатааж болохгүй. Учир нь нэг ургамалын үнэр, амт нөгөө ургамалдаа шингэж, эвгүй амт үнэр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
Машин дээр өөр төрлийн түүхий эд хатаахдаа сайтар цэвэрлэж ариутгаад, үнэрийг нь гаргасан байх хэрэгтэй.
Машиныг ажилд бэлтгэх
Цахилгаан холболтыг мэрэгжлийн цахилгаанчин хүнээр хийлгэвэл сайн.Хатаалтын явц нь байнгын чийглэг орчин бүрдүүлдэг тул машины цахилгаан холболтын газардуулгыг найдвартай хийж өгнө. Цахилгаан холболтын утаснуудын шалбарсан хэсгийг цахилгааны лентээр сайтар битүүмжилж өгнө. Цахилгааны даац сайтай кабель утсаар холболтыг хийх бөгөөд улаан өнгийн утас нь гал, шар өнгийн утас нь газардуулга, хар өнгийн утас нь 0-ийн холболт юм.
Хатаалгын камерт бохирдсон буюу мөөгөнцөртсөн ургамал хатааж болохгүй. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн сахих хэрэгтэй.
Тухайлбал: Бинзин, спирт, шатдаг хий, дарь, усны сав гэх мэт
Тэсэрч дэлбэрэх бодис болон ус чийг ихтэй газар байрлуулж болохгүй.
Comments
Post a Comment