Үйлдвэрлэлийн процессын сонголт , Үйлдвэрлэлийн процессын шинжилгээ
Менежмент гэдэг нь байгууллагын зорилтыг тодорхойлж, түүнд хүрэх замыг нарийн тодорхойлж, үйлдвэрлэлийн нөөцүүдийн ашиглалтыг оновчтой зохион байгуулж, хүмүүсээ идэвхижүүлэн манлайлж, улмаар ажлын үр дүнг үнэлэн хяналт тавих үйл ажиллагаануудын нэгдэл юм.
Менежментийн үүрэг
Аль ч салбарын, түүний дотор хэвлэл, мэдээллийн менежмент дараах таван үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол: # Төлөвлөх. Өмнөх замаа зөв олж харах, зорилтоо тодорхойлох, оновчтой үйл ажиллагааг тооцоход чиглэгдэнэ.- Зохион байгуулах. Зохион байгуулалтын бүтцийг бий болгох, менежрүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоох.
- Захирах. Удирдлагын менежер хүн хүмүүстэйгээ яаж харилцах харьцааг агуулна.
- Зохицуулах. Байгууллагын зорилготой нэгж хэсэг, хүний ажиллагааг уялдуулах.
- Хянах. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, үнэлэх зэрэг болно.
- Санхүүгийн үүрэг. Энэ нь орлого нь зарлагаасаа давж байх нөхцлийг бүрдүүлэн хэвлэл, теле-радиокомпанийн эдийн засгийг тогтвортой байлгах.
- Нийтлэлийн утга төгс байх үүрэг. Мэдээлэл нь нэгэн төрлийн таваар бөгөөд энэ нь өөрийн өртөгтэй байх үүднээс агуулга нь утга төгс, сонирхолтой, өгөөжтэй байхын тулд бичлэгийн олон төрөл, зүйл, хэлбэрийг эрэлхийлж, агуулга хэлбэрийн өндөр төвшинд бэлтгэн ОНМХ-ийн амьдрах орон зайгаа байнга тэлж байх.
- Боловсон хүчний үүрэг. Редакцийн хөдөлгөгч хүч нь хүн учраас хүний хүчин зүйлийг өндөр үнэлж, редакцийн дотор эрүүл саруул, бие биеэ хүндэтгэн үздэг уур амьсгал бий болгож, аливаа маргааныг эвээр зохицуулан, хамт олныг тогтвортой ажилуулж, сэтгүүлчийн бүтээлч ажиллагааг хөгжүүлэх.
- Маркетингийн үүрэг. Энэ нь мэдээллийн зах зээлд бараагаа борлуулах чадвар бөгөөд хүлээн авагчдын талаарх судалгааг социологийн болон бусад судалгаанд тулгуурлан хийж, тэдний эрэлт хэрэгцээг зөв мэдэрч, харгалзан ажиллах явдал юм.
Comments
Post a Comment