талхан зууш
Нимгэн зүссэн 2 талхны хооронд хүнсний бүтээгдэхүүнийг хавчуулж бэлтгэнэ.
Өглөөн цай аялал зугаалгаар явах гэнэтийн зочин ирэх, олон хүнийг хамарсан хоол бэлтгэх зэрэг үед сендвич хамгийн амттай, түргэн бөгөөд үзэмжт сайтай хоол байдаг. Тэгвэл та бүхэндээ хамгийн хурдан бөгөөд амттай болдог таван төрлийн сендвич хийх жорыг танилцуулж байна.
1.Итали сендвич
Моцарелла бяслаг, гахайн утсан мах, салями хиам болон түүхий жинжүү, яншуйтай хавчуурга бүхий сендвич. Италичуудын хувьд амт нь хамгийн төгс хослосон сендвич гэгддэг.
2.Вьетнам сендвич
Вьетнам хачиртай талх нь сонгино давамгайлсан байдаг. Тэд голцуу шарсан сам хорхой, шарсан тахианы махтай даршилсан төрөл бүрийн ногоотой хачиртай талх бэлтгэдэг бөгөөд хачиртай талхандаа чипс хийдэг. Ингээд л шаржигнуур хачиртай талх бэлэн болно доо.
3.Бөөрөнхий мартай сендвич
Талхаа бага зэрэг шараад дунд нь өөрийн хүссэнээр амталсан бөөрөнхий махаа хийгээд дээгүүр нь хайлуулсан моцарелла бяслагаар бүрнэ. Бага зэрэг улаан лооль хэрчээд хийвэл амт нь маш сайхан болно.
4.Том сендвич
Энэ хачиртай талхыг ихэвчлэн Франц багет талхаар хийдэг. Хэтэрхий том бас их порцтой болох учраас олон хүн ирэх үед бэлтгэвэл тохиромжтой. Талхаа хувааж зүсээд доод хэсгийнх нь доторыг ухаж авна. Ингээд дотор нь туна загас, болон ногооны салтаны хачир хийгээд дээр нь моцарелла бяслаг хийгээд 250 градуст 15 минут жигнэнэ. Ингээд хамгийн сүүлд нь хүссэнээрээ амталж болно.
5.Өндөгтэй сендвич
Энэ хачиртай талхийг өглөөний цайндаа идэхэд хамгийн тохиромжтой. Хутгаж шарсан өндгөө дотор нь хачир, сонгино зэргийг хийж нимгэхэн хуйлаад талхан дундаа хавчуулна. Талхаа бага зэрэг сүүгээр чийглэж өгвөл амттай, өег бөгөөд эрүүл өглөөний цай болох болно
Comments
Post a Comment