Ногооны зууш, салат

 

Орц:

  • Салад навч – 100 гр
  • Ногоон сонгино Парсли (яншуйгаар орлуулж болно)
  • Өргөст хэмх – 1 ш
  • Бяслаг – 50 гр
  • Хушга (сонголтоор) – ¼ аяга
  • Үзэм - ¼ аяга Мандарин – 1 ш
  • Оливын тос – 1 х.х
  • Балзамик венигэр – 1 х.х
  • Давс, перц амтлахаар
  • Нунтаг сармис – ¼ ц.х
  • Базилик - ¼ ц.х
  • Сахар – 1 ц.х
  • Бүхэл үрийн гич – 1/2 ц.х

Хийх заавар:
1. Саладны навчаа угаагаад, сайтар сэгсэрч хатаан гараар эсвэл хутгаар жижиглэн, саванд хийнэ.
2. Ногоон сонгино, парсли (яншуйгаар орлуулж болно), өргөст хэмх, сирээ (дурын сир) хэрчиж, салат навч дээрээ нэмнэ.
3. Үзэм, буталсан самар (хушганаас өөр дурын самар байж болно), мандаринаа (үргүй) нэмнэ.
4. Салад амтлагч: Оливын тос, балзамик винегэр (алимны винегэрээр орлуулж болно), давс, перц, нунтаг сармис, хатаасан базилик, сахар, бүхэл үрийн гичээ (сонголтоор) нэмээд холино. 

5. Гараараа базаж холих тохиромжгүй тул 2 халбагаар холиорой. Жич: дээрх жимс, ногоо гэрт тань байхгүй бол байгаагаараа орлуулаад, салад амтлагчаараа амтлаад хийж болно. Хамгийн гол нь чихэрлэг болон исгэлэн амтыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Comments