ХҮН АМЫН ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ




           
ХҮН АМЫН ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

Тэжээллэг, аюулгүй хүнсийг тогтмол, тохируулан зөв хэрэглэснээр хоол, хүнснээс үүдэлтэй өвчин, эмгэгээс сэргийлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмж, оюуны чадамж өндөр байж, амьдралын чанарыг сайжруулахад зөвлөмжийн зорилго оршино.

Зөв хооллолтын үндсэн зарчмууд

  1. Олон нэр төрлийн хүнс, хоол хэрэглэх
2.    Хоногт 3 ба түүнээс олон нэгж хүнсний ногоо, 2-оос доошгүй нэгж жимс  хэрэглэдэг дадлыг эзэмших
3.    Сүү, цагаан идээг өдөр бүр зөвлөмж хэмжээгээр хэрэглэж хэвших
4.    Эслэгээр баялаг хүнс хэрэглэх
  1. Хоол, хүнсээ зөв тохируулан хэрэглэх
  2. Аюулгүйхүнс, хоол хэрэглэх
  3. Аюулгүй, цэвэр ундны ус хэрэглэх
  4. Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ зохистой хэмжээнд байлгаж, хянаж сурах
  5. Өөх тосыг тохируулан, амьтны гаралтай өөх аль болох бага хэрэглэх
10. Сахар,чихэр,иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх
  1. Архи, согтууруулах ундаагхязгаартай хэрэглэх


Хүний бие махбодид шаардлагатай шимт бодисыг бүгдийг агуулсан төгс найрлагатай хүнс байдаггүй.Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн нь уураг, өөх тосоор баялаг боловч нүүрс ус, С аминдэмээр хомс, жимс, хүнсний ногоо нь нүүрс ус (эслэг), аминдэм, эрдэс бодисоор баялаг ч уураг, өөх тос багатай байдаг. Иймээс бие махбодид шаардлагатай тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр авахын тулд өдөр бүр 5 бүлэг хүнснээс аль болох олон нэр төрлийн хүнс хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал,эрүүл мэндийг хамгаалагч хүнсний ногоо, жимс;сүү, цагаан идээг өдөр бүр хангалттай хэмжээгээр; харин үр тариа (будаа, гурил, гурилан бүтээгдэхүүн); мах, уургаар баялаг хүнс (мах, махан бүтээгдэхүүн, өндөг, буурцаг, самар); өөх тосыг тохируулан хэрэглэнэ.

2. Хоногт 3 ба түүнээс олон нэгж хүнсний ногоо, 2-с доошгүй нэгж жимсийг тогтмол хэрэглэж хэвшил болгох

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь эслэг аминдэм, эрдсээр баялаг тэжээллэг хоол хүнс бөгөөддархлааг сайжруулж, өвчлөхөөс сэргийлнэ. Ялангуяа махны хэрэглээ өндөр байдаг манай орны хувьд жимс, ногооны хэрэглээ хангалтгүй байгаа нь хавдар, зүрх судас, чихрийн шижин өвчин ихбайгаагийн гол шалтгаан болж байна.
Эх орны хөрсөнд ургасан жимс, жимсгэнэ хүнсний ногоог шинээр нь болон хатааж, хөлдөөж хэрэглэх нь зохистой бөгөөд өдөр бүр 400 гр ба түүнээс их хэмжээгээр жимс, хүнсний ногоо хэрэглэдэг дадлыг эзэмших хэрэгтэй. Дарсан, давсалсан ногоо, жимсний компот, чанамлын тэжээллэг чанар нь алдагдсан байдаг тул аль болох хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
3.Сүү, цагаан идээг өдөр бүр зөвлөмж хэмжээгээр хэрэглэж хэвших

Сүү, цагаан идээ нь монгол хүний уламжлалт идээ ундаа бөгөөд бие махбодод чухал шаардлагатай уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч, шингэдэг үнэт хүнс юм. Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалахын зэрэгцээ ходоод гэдэсний үйл ажиллагааг зохицуулан тэнцвэржүүлж, зарим эмгэгээс сэргийлдэг. Сүү, цагаан идээг зөв хадгалах нь чухал бөгөөд хуучирч удсан, хөгцөрсөн, иссэн зүйл хэрэглэж огт болохгүй. Шар буурцгаар, эрдэнэшишийн сүү нь энэ бүлэгт багтахгүй.

4.Эслэгээр баялаг хүнс хэрэглэ

Эслэг нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг, хүний биед үл боловсрох нүүрс ус бөгөөд үндсэн шимт бодисын бүрэлдэхүүнд ордоггүй боловч олон тооны эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулахын зэрэгцээ, цусан дахь өөх тосны хэмжээг багасгах эерэг нөлөөтэй ба ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлж бие махбодоос хорт бодисыг өөртөө шингээн гадагшлуулдаг. Иймээс зүрх судасны өвчин, чихрийн шижин болон зарим хорт хавдраар өвчилөх эрсдэлийг бууруулдаг.Эслэг нь үр тариа, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо ба жимсэнд ихээр агуулагддаг. Эслэгийн ихэнх хэсэг нь хоол боловсруулах замд боловсордоггүй бөгөөд биед шимэгдэхгүйгээр өтгөний хамт гадагшилдаг.  Насанд хүрсэн хүн бүр хоногт 25-30 гр эслэг хэрэглэж байвал зохино.


5.Хоол, хүнсээ зөв тохируулан хэрэглэх

Нас, хүйс, бие махбодын онцлогтоо тохируулан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч, зөв арга, технологиор боловсруулж, тохиромжтой хэмжээгээр, өдөрт 4-с доошгүй удаа хооллох нь зүйтэй. Тухайлбал, бага насны хүүхэд, ахмад настанд хүнс, хоолыг машиндаж, нухаж жижиглэсэн байдлаар бэлтгэн чанах, жигнэх аргаар боловсруулж хэрэглэх нь тохиромжтой. 
Хийжүүлсэн болон чихэрлэг ундаа нь кальцийн солилцоог алдагдуулж, шүд цоорох, яс сийрэгжихэд нөлөөлдөг.  Жимс, жимсгэнээр хийсэн ч үйлдвэрийн аргаар боловсруулсан ундаа, шүүс нь сахар  их агуулдаг тул хязгаартай хэрэглэх, аль болох жимсний шинэ, цэвэр шүүс болон сахар агуулаагүй ундаа, шүүсийг хэрэглэ.

6.Аюулгүй хүнс, хоолхэрэглэх

Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биологи (нян, вирус г.м), физик (яс, шил, цацраг туяа), химийн (хорт бодис, хортон шавьж мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) бохирдолгүй хүнсийг хэлнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, өнгө, үнэр, хадгалж, борлуулж буй нөхцөл, тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулсан эрүүл ахуйн дүгнэлт зэргийг үндэслэн сонгож ав. Гэрийн нөхцөлд мах, загас, шувууны мах зэрэг түүхийбүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс тусгаарлан хадгалж, хоол, хүнсийг цэвэр орчинд зөв бэлтгэж, боловсруулна.



7.Аюулгүй цэвэр ундны ус хэрэглэх

Хүн хоногт 1.5-2 литр шингэн хэрэглэх нь зохимжтой. Хангалтгүй шингэн хэрэглэх нь бодисын солилцоог удаашруулах, таргалах, дархлаа сулрах, харшил үүсэх гэх мэт олон өвчний шалтгаан болдог бол хэт их шингэн нь биеийн эрдэсийн тэнцвэрийг алдагдуулах, бөөр, зүрх судасны үйл ажиллагаанд муу нөлөөтэй.
Ундны усыг цэвэр, баталгаат эх үүсвэрээс авах, зориулалтын усны шүүлтүүрээр шүүсэн болон үйлдвэрийн аргаар боловсруулсан ус хэрэглэх шаардлагатай. Дээрх шаардлага хангагдаагүй бол тунгааж, буцалгаж хэрэглэ. Ил задгай ус нь хүн ба амьтны ялгадас, хорт бодисоор бохирдох магадлал өндөр байдаг тул аль болох хэрэглэхээс зайлсхийвэл зохино.   

8.Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ зохистой хэмжээнд байлга, хянаж сурах

Биеийн жингээ зохистой хэмжээнд байлгахад зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн чухал үүрэгтэй. Хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, биемахбодыг сэргээж идэвхжүүлэн зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулснаар олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Иймээс насанд хүрсэн хүн өдөрт доод тал нь 30 минут явган явах буюу долоо хоногт 3-5 өдөр 30 минутаас дээш хугацаагаар гүйх, дугуй унах, усанд сэлэх, спорт тоглоомоор тоглох зэрэг эрчимтэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Харин хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр 60 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх шаардлатай.

9.Өөх тосыг тохируулан хэрэглэх

Өөх тос нь бие махбодод илч, дулааны эх үүсвэр болдгоос гадна эд, эсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ба тосонд уусдаг А, Д, Е, К аминдэмийг нөөцлөхөд чухал үүрэгтэй. Өөх тосыг ханасан ба ханаагүй гэж ангилдаг. Ханасан тос нь судасны хатуурал, зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй. Ханаагүй тосыг халуун боловсруулалтад оруулахгүй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай боловч  ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад хавдар, зүрх судас, мэдрэл, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг устөрөгчөөр баяжсан (hydrogenated)  транс тос (trans fat) болон хувирах, хорт бодис болох альдегид (формальдегид, формиаты гэх мэт)-ууд их хэмжээгээр үүсэх зэрэг бүтцийн өөрчлөлтөд ордог байна. Иймээс шарж хуурсан түргэн хоолыг хэрэглэхгүй байвал зохино.
Цэвэршүүлсэн ургамлын тос (рафинированое, refined, extra light зэргээр шошгон дээр тэмдэглэсэн байдаг) нь үйлдвэрлэлийн боловсруулалтын явцад эрүүл мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг.
Харин цэвэршүүлээгүй тоснууд (нефинированое, unrefined, extra virgin зэргээр шошгон дээр тэмдэглэсэн байдаг) нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд халаахгүй хэрэглэх нь эрүүл мэндийг хамгаалах өндөр ач холбогдолтой.
ДЭМБ-аас хоногийн хоолоор авах транс тосыг нийт илчлэгийн 1 хувь хүртэл бууруулахыг зөвлөсөн байдаг. Маргарин болон түүний агууламжтай төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, шоколад зэрэг нь транс тос ихээр агуулсан байдаг.
Хоногт хоол хүнсээр авч буй нийт өөх тосны 40 хувь нь ургамлын, 60 хувь нь амьтны гаралтай байх нь хамгийн тохиромжтой.



10.Сахар,чихэр,иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх

Сахар, чихэрийг өдөр бүр хэрэглэх шаардлагагүй. Сахар нь аминдэм, эрдэс бодис агуулдаггүй, хэтрүүлэн хэрэглэвэл шүд цоорох, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, батга үүсгэх сөрөг нөлөөтэй.
Насанд хүрсэн хүн хоногт 5 грамм /2000мг Na/, хүүхэд 1 грамм /400мг Nа/-аас бага хэмжээгээр давс хэрэглэ. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэх, ясны сийрэгжилтийг нэмэгдүүлэх, ходоод гэдэсний эмгэг үүсгэх сөрөг нөлөөтэй. Давсалсан, даршилсан, нөөшилсөн хүнсийг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүн нь давс, сахар агуулдаг тул хүнс, хоол бэлтгэхдээ давс, сахарыг аль болох нэмэлтээрхэрэглэхгүй байвал зохино. Давсгүй цай ууж хэвших нь давсны хэрэглээг бууруулах үр дүнтэй арга юм.

11рхи, согтууруулах ундааг хязгаартай хэрэглэх

Архи, согтууруулах ундаа нь зүрх судасны эмгэг, ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдраар өвдөх, улмаар нас баралтын үндсэн шалтгаан тул хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундаа нь илчлэг их агуулдаг ба тогтмол хэрлэдэг хүмүүсийн дунд илүүдэл жин таргалалт болон аминдэм эрдсийн дутал үүсэх эрсдэлтэй. Архи, согтууруулах ундааг хэрэглэх шаардлага гарвал бага хэмжээгээр тохируулан хэрэглэ.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЗӨВ ХООЛЛОЛТЫН “ ГЭР” ЗӨВЛӨМЖ

Хүнс хоол нь тухайн хүний зарцуулсан илчийг нөхөх, бие махбодийн өсөлт хөгжилт, эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бүрэн хангахуйц хэмжээтэй байх шаардлагатай.Хангалттай, хүрэлцээтэй хэмжээгээр хооллож чадаагүйгээс турж, ядарч, халдварт өвчинд өртөмтгий болдог бол илчлэг өндөр хүнс, хоолыг хэтрүүлэн хэрэглэснээр жин нэмэгдэн таргалж, чихрийн шижин, даралт ихдэх, зүрх судасны өвчин гэх мэт халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.Иймд өөрийн нас, хүйс, биеийн хөдөлгөөний идэвхид тохируулж хооллох хэрэгтэй.
Биеийн хүчний идэвхээс шалтгаалж хоногт шаардлагатай илчлэг, шимт бодисын хэрэгцээ ялгаатай байдаг. Иймээс насанд хүрэгсдийг биеийн хүчний идэвхийг нь харгалзан дараах байдлаар бүлэглэдэг. Үүнд:
-       Оюуны буюу хөдөлгөөний идэвх багатай хөдөлмөр эрхлэгч
-       Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхлэгч
-       Биеийн хүч их шаардсан буюу хүнд хөдөлмөр эрхлэгч
Хүснэгт 1
Оюуны буюу хөдөлгөөний идэвх багатай  хөдөлмөр
эрхлэгчдэд зориулсанзөв хооллолтын “ГЭР” зөвлөмж
(Хүнсний бүтээгдэхүүний төрөл ба нэгжээр)
Хүнсний бүтээгдэхүүний
нэр төрөл
Хоногт авбал зохих нэгж
бүтээгдэхүүний тоо
Эрэгтэй
Эмэгтэй
1
Үр тариа, гурил, будаа
10
8
2
Мах, уураглаг хүнс
4
4
3
Ногоо
3
3
4
Сүү, сүүн бүтээгдэхүүн
4
4
5
Жимс, жимсгэнэ
2
2
6
Тос
2
2
7
Сахар
1
1


Хүснэгт 2

Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан зөв хооллолтын “ГЭР” зөвлөмж
(Хүнсний бүтээгдэхүүний төрөл ба нэгжээр)

Хүнсний бүтээгдэхүүний
нэр төрөл
Хоногт авбал зохих нэгж бүтээгдэхүүний тоо
Эрэгтэй
Эмэгтэй
1
Үр тариа, гурил, будаа
14
10
2
Мах, уураглаг хүнс
6
5
3
Ногоо
3
3
4
Сүү, сүүн бүтээгдэхүүн
4
4
5
Жимс, жимсгэнэ
2
2
6
Тос
2
2
7
Сахар
1
1

Хүснэгт 3

Биеийн хүч их шаардсан буюу хүнд хөдөлмөрэрхлэгчдэд зориулсан зөв хооллолтын “ГЭР” зөвлөмж
(Хүнсний бүтээгдэхүүний төрөл ба нэгжээр)

Хүнсний бүтээгдэхүүний
нэр төрөл
Хоногт авбал зохих нэгж бүтээгдэхүүний тоо
Эрэгтэй
Эмэгтэй
1
Үр тариа, гурил, будаа
18
15
2
Мах, уураглаг хүнс
7
6
3
Ногоо
4
3
4
Сүү, сүүн бүтээгдэхүүн
5
4
5
Жимс, жимсгэнэ
3
2
6
Тос
3
2
7
Сахар
2
1






ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДИЙН
ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

Жирэмслэлт нь төрөх насны эмэгтэйчүүдийн  амьдралын онцлог үе бөгөөд эх, ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүргийг гүйцэтгэнэ.Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилтийн зэрэгцээ ураг, ихэс бүрэлдэн хөгжих, эхийн умай өсөх зэрэг шаардлагын улмаас хоол тэжээлийн зарим бодис (төмөр, фолийн хүчил, кальци, фосфор гэх мэт)- ын хэрэгцээ нэлээд нэмэгддэг. Мөн С, Е, А, Д аминдэмийн хэрэгцээ ч тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хооллолтод жирэмсний тээлтийн явцад болон төрөх үед алдагдсан хоол тэжээлийн бодисыг нөхөх, бие махбод дахь нөөцийг сэргээх, эд эсийг нөхөн төлжүүлэх болон гүйцэд найрлага бүхий сүү боловсруулахад шаардлагатай шимт бодисуудын хэрэгцээ өсдөг.Хэрэв хөхүүл хүүхэдтэй эхийн сарын тэмдгийн мөчлөг эхэлсэн бол тэжээлийн зарим бодисын хэрэгцээ илүү ихээр нэмэгдэнэ.Энэхүү хоол хүнсний өвөрмөц хэрэгцээг хангаж чадаагүйн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд цус багадах, яс зөөлрөх, иод дутах эмгэгүүдэд өртөх, ураг, нярайн гаж хөгжил үүсэх, төрөх явцад эх, хүүхдийн амь насанд аюул учрах магадлал өндөр болно.

Хүнс, хоолны дутлын улмаас биеийн эсэргүүцэл суларч, оюуны болон хөдөлмөрийн чадвар буурдаг. Иймд хоол хүнсний сонголт, хэрэглээнд зарим нэг онцлог шаардлага тавигддаг. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд зөв хооллолтын үндсэн зарчмаас гадна нэмэлтээр дараах зөвлөмжийг чанд баримтална. Үүнд:
·      Хоногт хэрэглэх хүнсний ногоо, жимс жимсгэний нийт хэмжээ 5 нэгж буюу 400 граммаас багагүй байх шаардлагатай.
·      Өдөр бүр шинэ ногоо, жимсний төрөл бүрийн зууш, жимс, жимсгэнээр ундаа, шүүс бэлтгэж шинээр ньхэрэглэнэ. Ялангуяа хоолны үеэр жимсний шүүс, буцалсан ус ууж хэвших хэрэгтэй.Шинэ зууш, ундаа, шүүс нь аминдэмийн агууламж өндөртэй тул аминдэмийн хэрэгцээг хангахаас гадна ходоод гэдэсний ханаар шимэгдэх төмрийн хэмжээг нэмэгдүүлэхэд тустай.
·         Төмрөөр баялаг тураг болон дотор мах, самар, вандуй, шош, хүнсний ногоон навчит ургамал (бууцай, салат, гоньд, жууцай)-уудыг өдөр тутмын хүнс, хоолондоо хангалттай хэрэглэх. Гэхдээ зарим эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн сүүлийн саруудад уургаар баялаг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах шаардлага гардаг.
·         Сүү, цагаан идээг хангалттай хэмжээгээр хэрэглэж хэвших
·         Аминдэм, эрдэс бодисоор баяжуулсан гурил хэрэглэх
·         Үйлдвэрийн боловсруулалтад орсон дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх
·         Архи, согтууруулах ундаа нь үр зулбах, хугацаанаас өмнө төрөх, ургийн өсөлт зогсох, ургийн гажиг үүсэх үндсэн шалтгаан болдог тул жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
·         Тэжээллэг бодисуудын илүү их хэрэгцээг хангахын тулд хоногт хооллох давтамжийг нэмэгдүүлж, нэг удаад идэх хүнс, хоолны хэмжээг зохистой тохируулах (харьцангуй бага, багаар) хэрэгтэй.
·         Эмчийн хяналтын дор жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд бичил тэжээлийн холимог, төмрийн бэлдмэл ба фолийн хүчил, Д аминдэм, хөхүүл хүүхэдтэй эхчүүд А аминдэмийг нэмэлтээр хэрэглэнэ.

Хүснэгт 4

Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн
Зөв хооллолтын“ ГЭР зөвлөмж
(Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл ба нэгжээр)

Хүнсний бүтээгдэхүүний
нэр төрөл
Хоногт авбал зохих нэгж бүтээгдэхүүний тоо
Жирэмсэн эмэгтэйчүүд/тээлтийн хугацаагаар
0-12 сартай хөхүүл хүүхэдтэй эхчүүд
эхний 3 сартай
4-9 сартай
1
Үр тариа, гурил, будаа
11
13
14
2
Мах, уураглаг хүнс
5
5
6
3
Ногоо
3
3
3
4
Сүү, сүүн бүтээгдэхүүн
4
4
4
5
Жимс, жимсгэнэ
2
2
2
6
Тос
2
2
2
7
Сахар
1
1
1







1-6 НАСНЫ ХҮҮХДИЙН ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ 

Нялх балчир насны хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжлийг бүрэн тэтгэж, эсэн мэнд амьдрах, цаашид урт удаан хугацаанд эрүүл байлгах гол нөхцөл нь тэднийг амьдралын эхний үеэс нь зөв хооллож, шимт бодисыг хэрэгцээг бүрэн хангах юм.

Монгол улс нялх, балчир хүүхдийн зөв хооллолтын талаар дараах бодлогыг хэрэгжүүлж байна.Үүнд:
·         Хүүхдийг эхээс мэндэлмэгц эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах
·         Амьдралын эхний зургаан сард нь хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоно.
·         Хүүхдийг зургаан сар хүрмэгц нь аюулгүй, тохирсон нэмэгдэл хоолонд оруулж, үргэлжлүүлэн 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс дээш насанд нь  эхийн сүүгээр хооллоно.
Хүүхдийн хоол нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Давтамж: Хүүхдийн наснаас хамаарч өдөрт хооллох тоо буюу давтамж нь харилцан адилгүй байдаг. Хүүхэд томрох тутам хооллох тоог нэмэгдүүлнэ
. 
Хэмжээ: Хүүхдэд нэг удаад өгөх хоолны хэмжээ нь түүний хоол тэжээлийн хэрэгцээ болон ходоодны багтаамжаас хамаарч өөрчлөгддөг. Дөнгөж нэмэгдэл хоолонд орж байгаа хүүхдэд нэг удаад эхлээд 30-45 мл хоол өгч, хэмжээг аажим нэмэгдүүлж 2-3 настай хүүхдэд 250 мл буюу бүтэн аяга хоол өгнө.

Төлөв байдал: Нялх, бага насны хүүхдийн ходоодны багтаамж бага байдаг боловч, эрчимтэй өсөж байгаа хүүхдийн илчлэг, шимт бодисын хэрэгцээ их байдаг. Энэхүү хэрэгцээг хангахын тулд нэмэгдэл хоол нь илчлэг, шимт  бодисоор баялаг өтгөн, өтгөвтөр буюу халбага дээр тогтохуйц төлөвтэй байна.

Нэр төрөл:Өдөр бүр хамгийн багадаа 4 нэр төрлийн хүнс хэрэглэх шаардлагатай. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн; өндөг; сүү, цагаан идээ; улаан, шар, улбар шар, ногоон өнгийн ногоо, жимс буюу А аминдэмээр баялаг ногоо жимс хэрэглэнэ.

Идэвхтэй хооллолт: Нялх, балчир хүүхдийг эцэг эх, асрамжлагч нь хооллох ба идэж байгаа хоолны хэмжээг тогтмол хянана. Дөнгөж нэмэгдэл хоолонд орж байгаа хүүхдэд өтгөн, өтгөвтөр хоол, хүнсийг идэж сурахад зохих хугацаа шаардлагатай.Иймд нялх, балчир хүүхдийг хооллохдоо тэвчээртэй байж, тодорхой хугацаа зарцуулах хэрэгтэй. Хүүхдийг тохиромжтой орчинд хооллоно. Тухайлбал, хүүхдийг өвөр дээрээ эсвэл түүнд тохирох ширээ, сандал дээр суулгаж хооллох ба хүүхдэд зориулсан аяга, таваг, халбага ашиглан хооллох ба өөрөө хоолоо идэж сурахад нь идэвхтэй тусалж, урамшуулан дэмжинэ.

Цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын онцлог


Цэцэрлэгийн насны хүүхдийн бие махбод эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт хөгжлийг хангахын тулд илчлэг, шимт бодисыг зохих хэмжээ, харьцаатайгаар хэрэглэхийг шаарддаг. Шаардлагатай шимт бодисоо авч чадахгүй бол сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, оюуны чадамж суларч улмаар сургуульд ороход сурлагаар хоцрох магадлал өндөр болдог.

Хүүхдийн хөдөлгөөн ихсэж, илч зарцуулалт нь нэмэгддэг тул зарцуулсан илчийг байнга нөхөж байх шаардлагатай. Мөн энэ насныхны хувьд гэр бүлийн хоолонд шилждэг онцлог үе юм. Хүүхдийн хоолны дуршил өөр өөр буюу зарим хэсэг нь сүүн хоол, зарим нь маханд,  ногоонд дуртай байдаг.


·         Үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн (дээд олон 1, 2-р) болон цэвэршүүлээгүй (бүхэл үрийн) гурил, уг гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг аль алийг нь хэрэглэх,

·         Зөвхөн дуртай хоолыг нь өгөөд байх биш бүх төрлийн хоолонд дуртай болгохын тулд хоолны нэр төрлийг олшруулах, хүүхдийн дур сонирхлыг татахуйцаар бэлдэх, аягалж таваглахдаа хэлбэр дүрс оруулж өгч бүх төрлийн хүнс, хоолонд дуртай болгоход анхаарна

·         Өдөрт нэг аяга сүү болон тараг өгч хэвших.

·         Шингэн хангалттай уулгах

·         Үндсэн хоолноос гадна дархлаа дэмжих, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, аминдэм, эрдсээр баялаг аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх

·         Нохойн хошуу, чацаргана, аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэх,

·         Шарсан төмс, чипс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, шоколад, транс тос, дүүпүү, шар буурцгийг хүүхдийн хоолны цэснээс хасах,

·         Хооллохын өмнө чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн өгөхөөс зайлсхийх. Ер нь хүүхдэд анхнаас нь чихэрлэг зүйл идүүлэхээс зайлсхийх нь маш чухал.
·         Тараг, будааны агшаамал зэрэг хүнс, хоолыг сахаргүй өгч сургах.
·        Хооллох орчинг цэвэр цэмцгэр байлгаж, хоолыг үргэлж шинээр бэлтгэж өгч байх
Эцэг эх, багш, асран хамгаалагч нар хүүхэдтэй эелдэг зөөлөн харьцах

Хүснэгт 5
1-6 настай хүүхдийн зөв хооллолтын “ГЭР “ зөвлөмж
 (Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл ба нэгжээр)

Хүнсний бүтээгдэхүүний
нэр төрөл
Хоногт авбал зохих нэгж бүтээгдэхүүний тоо
1-3 настай хүүхэд
4-6 настай хүүхэд
1
Үр тариа, гурил, будаа
6
7
2
Мах, уураглаг хүнс
2
3
3
Ногоо
1
2
4
Сүү, сүүн бүтээгдэхүүн
2
3
5
Жимс, жимсгэнэ
1
1
6
Тос
1
1
7
Сахар
0.5
1











Comments