Бизнесийн менежментийн үйл ажиллагаа , Үйлдвэрлэлийн менежментийн 5 П

сайн менежер байхад тус болох 7 зөвлөгөө

 

МАНЛАЙЛАГЧ БАЙ

Өөрийгөө зөвхөн төслийн санаа, зохион байгуулалтанд анхаарал тавих үүрэгтэй ажилчин гэж бүү бод. Өөрийгөө тухайн төслийн, багийн, байгууллагын лидер гэж бодон ажиллах хэрэгтэй. Ажил хэр үр дүнтэй, чанартай болох нь таны оюун бодлоос шууд хамааралтай тул багаа манлайлах хэрэгтэй. Тэдэнд үлгэр дуурайлал болох нэгэн байж, "урд шугаманд" алхах хэрэгтэй. Багийнхан тань менежерийнхээ үйлдэл, үг, биеэ авч яваа байдал зэргээс урам зориг авч байх учиртай. Хэрвээ та тийм байж чадахгүй бол таны баг яг л тийм урагшгүй байх болно.

Сайн сонсогч бай

Сайн удирдагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй. Менежер зохион байгуулалт хийж, бусдад үүрэг даалгавар нь өгөх нь олонтаа учраас сонсохоос ярих нь давамгайлдаг. Гэвч хамтрагчдынхаа, ажилчдынхаа, гүйцэтгэгчдийнхээ үгийг сонсож, тэдний хүсэл зоригийг үргэлж сонсож байх нь чухал. Тухайн ажлыг шууд гүйцэтгэх заавар өгөхөөс илүүтэйгээр тэднийг ямар арга барилаар ажиллахыг хүсч буй, тэднээс ямар бүтээлч санаа гарч болохыг сонсох нь зүйтэй. Энэ нь таны ажлыг хэмнээд зогсохгүй, тухайн төлөвлөсөн ажлыг бүр ч илүү сайжруулах боломжтой.

өөдрөг бай

Менежер хийнэ гэдэг маш хүнд. Бүтэн группын менежер, байгууллагын менежер, төслийн менежер гээд ямар ч хэмжээнд ажиллаж байсан олон бэрхшээл, сорилтуудтай тулгарна. Тэр ч утгаараа заримдаа шантармаар, больмоор санагдах үе гарна. Тиймээс тухайн үед өөдрөг байх нь чухал. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн араас харамсаж, ажлаасаа шантарна гэдэг байз боломгүй зүйл. Учир нь таны ажлаас маш олон хүний ажил хамаарч байгаа. Тиймээс та сэтгэлзүйгээ удирдаж чадахгүй зогсолт хийвэл олон хүмүүсийн ажил, цаашлаад тухайн төсөл тэр чигтээ зогсох аюултай. Ямар ч хүнд зүйл тохиолдсон бай дараагийн ажлаа төлөвлөж, дараагийн удаа алдаа гаргахгүй байхад төвлөрөх нь чухал. Менежерийн ажил хэн хэнээс илүүтэйгээр өөдрөг байхыг шаарддаг.

АЖИЛ ХИЙХ ХҮСЛИЙГ НЬ БАДРААХ

Таны гаргасан санаа, менежментийг танай багийнхан гүйцэтгэл болгох ёстой. Тиймээс багийнхныхаа ажлаа сайн хийх хүслийг нь бадраах үүрэгтэй хүн бол та. Та л тэрхүү үүрэг даалгавруудын эцсийн үр дүнг хамгийн сайн төсөөлж, мэдэрч байгаа учраас тэднийгээ ч гэсэн ажилчиддаа ойлгуулах хэрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн арга барилтай, өөрийн гэсэн урам зориг авах зүйлтэй байдаг тул түүнтэй нь холбож ажилчиддаа урам өгвөл зүйтэй. Тухайн ажлыг чанартай хийчихвэл ямар эерэг үр дагаврууд гарч болох, шургуу ажиллах шаардлагатайг маш мэдрэмжтэйгээр ойлгуулаарай. Хэрвээ багийнхан тань хийж буй ажилдаа хүсэл сонирхолгүй, үр дүнг нь төсөөлж чадахгүй бол эцэстээ чанаргүй үр дүн л гарах болно.

эерэг орчинг бий болгох

Эерэг ажлын байрыг бүрдүүлэхэд заавал үнэтэй тавилга, хэрэгсэл шаардагдахгүй. Зөвхөн ажилчдынхаа сэтгэл хангалуун байх орчин, уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал. Үүнд харилцаа, уур амьсгал, идэвхтэй байдал, зохион байгуулалт гээд бүгд багтана. Зөвхөн ажлын гүйцэтгэлд санаа тавьж, үүрэг даалгаврын явцд санаа тавих нь сайн үр дүнг авчирахгүй. Дагалдах хүчин зүйлсд анхаарал хандуулж байж та багийнхнаасаа чанартай гүйцэтгэлийг хүлээн авах учиртай

АЖИГЛАГЧ БАЙ

Ихэнх менежерүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол завсарлагагүй ажилладаг байдал. Ажилдаа сайн төвлөрч, гүн орох нь зөв хэдий ч завсарлага авч нөхцөл байдлыг ажиглах нь зүйтэй. Бид заримдаа тухайн зүйлдээ хэт гүн орсноос болоод нөхцөл байдлыг "дээрээс" нь ажиглаж чаддаггүй. Түр завсарлага авч тухайн байдлыг дүгнэж юу шаардлагатай байгааг, юу болохгүй байгааг, зөв арга барилаар ажиллаж байна уу зэргээ цэгнэх шаардлагатай.

Сайн суралцагч бай

Менежер ч гэлтгүй ямар ч мэргэжлийн хүмүүс тасралтгүй суралцаж байх нь асар чухал. Дээр дурдсанчлан та бол багийнхаа тусгал. Та хэр хэмжээнд суралцаж, сайжирна баг тань түүний хэрээр сайжирна. Суралцаж буй хүнд үргэлж эерэг өөрчлөлтүүд гарч байдаг ба суралцахгүйгээр багийг удирдана гэдэг бараг боломжгүй. Тиймээс хувь хүний хөгжилдөө анхаарч, ном уншиж, мэргэжлийн судалгаа хийж дадах нь танд маш их өөрчлөлтийг авчирна.

Comments