Хөрөнгөтэй сэндвич

Хөрөнгөний сэндвич.
Хөрөнгө бэлтгэхэд
50гр хөрөнгө + 50гр гурил + 50гр ус + 25гр сахар
Орц
* 260 гр 1р гурил
* 1 том өндөг
* 25 гр сахар
* 105 гр сүү
* 5 гр давс
* 150 хөрөнгө (чихэрлэг хөрөнгө, хамгийн сайн исэлттэй үед нь)
* 25 гр зөөлөн цөцгийн тос
* 20x10x10cm хэмжээтэй дөрвөлжин талхны сав/ Pullman loaf tin
.
Хийх арга
* Эхлээд хөрөнгөө хооллож бэлтгэнэ. (28-30C хэмд 5-6 цаг исэж бэлэн болно).
* Хөрөнгө болон бусад бүх орцоо зуурна. Ингэхдээ цөцгийн тосоо үлдээгээрэй.
* Зуурмагаа зуурах явцдаа цөцгийн тосоо бага багаар нэмнэ. Зуурмаг нялцгай боловч зөөлөн, суналт сайтай болж эхэлнэ.
* Зуурмагныхаа гурилыг гараараа хэсгийг аван татахад тасархаагүй суналт сайтай болсон бол нухалт болсон гэж үзнэ. Гараараа бол ойролцоогоор 10 аад минут нухна. Зуурагч машинаараа үүнээс бага хугацаа зарцуулна.
* Зуурмагаа урьдчилан тосолсон ажлын тавцан дээрээр гаргаад 3,2 эсвэл 1 бөөрөнхий болгон тавиад тэнд нь 10 орчим мин амраана.
* Зуурмагаа 3,2 эсвэл 1 гээд хүссэн тоогоороо бөөрөнхийлөн хэвлээд сайтар тосолсон дөрвөлжин хэвэндээ хийнэ. Уутаар бүтээгээд зуурмаг савны 90% хүртэл дүүрч ирэхэд хөөлт болсон гэж үзнэ. Энэ нь ойролцоогоор 3 дахин хөөсөн зуурмаг гэсэн үг. (28-30 хэмд 6-7 цаг болно).
* Урьдчилан 180 хэмд хадаасан шарах шүүгээнд 35 to 40 минут буюу дээд хэсгээрээ алтан шаргал болтол жигнэнэ.
 
 

 

Comments