Менежмент гэдэг нь байгууллагын зорилтыг тодорхойлж, түүнд хүрэх замыг нарийн тодорхойлж, үйлдвэрлэлийн нөөц үүдийн ашиглалтыг оновчтой зохион байгуулж , хүмүүсээ идэвхижүүлэн манлайлж , улмаар ажлын үр дүнг үнэлэн хяналт тавих үйл ажиллагаануудын нэгдэл юм. Менежментийн үүрэг Аль ч салбарын, түүний дотор хэвлэл, мэдээллийн менежмент дараах таван үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол: # Төлөвлөх. Өмнөх замаа зөв олж харах, зорилтоо тодорхойлох, оновчтой үйл ажиллагааг тооцоход чиглэгдэнэ. Зохион байгуулах. Зохион байгуулалтын бүтцийг бий болгох, менежрүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоох. Захирах. Удирдлагын менежер хүн хүмүүстэйгээ яаж харилцах харьцааг агуулна. Зохицуулах. Байгууллагын зорилготой нэгж хэсэг, хүний ажиллагааг уялдуулах. Хянах. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, үнэлэх зэрэг болно. Энэ үүргүүдийг анх Францын нэрт бизнесмен Анри Файоль “Аж үйлдвэр ба ерөнхий удирдлага” номонд тодорхойлсон бөгөөд менежментийн шинжл...
Comments
Post a Comment