ХҮҮТТ 2 ХГМ Л№ 2Хоолны газрын хангамжийн зохион байгуулалт

 





Хоолны газрын технологи ажиллагаанд тавих шаардлага 11.1 Хоол үйлдвэрлэл,үйлчилгээ /бармений үйл ажиллагаатай холбоотой/-д мөрдөх халуун, хүйтэн хоол, ундааны технологи картыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана. 11.2 Хоолны цэсэн дээр хоолны шим тэжээлийн мэдээлэл, давсны агууламжийг тавьсан байна. Илчлэгийг химийн найрлагын хүснэгтийг ашиглан тооцооны аргаар тооцоолох болон итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, баталгаажуулна. 11.3 Хоолны газар нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр хоолны хачир, сүүмс, амтлагч, давсны хэмжээг сонгуулж үйлчилж болно. 11.4 Шөлтэй хоолыг +75 0С-аас багагүй температурт, хоѐрдугаар хоолыг +65 0Саас багагүй температурт, хүйтэн хоол, зууш, салатыг +5˚С температурт 2 цагаас дээшгүй хугацаагаар хадгалж, хэрэглэгчдэд олгоно. Хоол олгох үеийн температурыг хэмжиж, бүртгэл хөтөлнө

Comments