ЖНБТ Л№3 Ажлын байранд гарч болох аюул, эрсдлийг тооцох
Ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний гол концепци нь кино хальсанд гарч байгаа кино шиг тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Энэ нь ажлын байран дахь тодорхой нэг нөхцөл байдлын зургийг аваад өнгөрөхтэй ижил зүйл биш. Ажлын байран дахь хяналт шалгалт л ийнхүү тухайн нэг цаг үеийн нөхцлийг шалгаад өнгөрдөг. Хэдийгээр ажлын байранд хийсэн аливаа хяналт шалгалтын мэдээллийг эрсдэлийн үнэлгээ хийхдээ ашиглах нь үр ашигтай байдаг ч, бид хяналт шалгалт ба эрсдэлийн үнэлгээ хоёрын ялгааг мэддэг байх шаардлагатай
Аюул ба эрсдэл
Аюул ба эрсдэл гэдэг үгсийг өдөр тутмын яриандаа хольж хэрэглэх нь түгээмэл байдаг. Гэхдээ, эрсдэлийн үнэлгээ хийхдээ эдгээр ойлголтонд төөрөлдөхөөс сэргийлж, тодорхойлолтыг нь ойлгох, хооронд нь ялгаж чаддаг болох нь чухал юм. Аюул гэдэг нь хүний эрүүл мэнд ба аюулгүй байдалд, эсвэл аливаа эд хөрөнгө, тоног төхөөрөмж, байгаль орчинд хохирол учруулж болох бүхий л зүйлийг хэлнэ. Хохирол учруулах боломжийг аливаа химийн бодис, машин тоног төхөөрөмж, ажлын муу арга барил бий болгож байж болно. Тиймээс, аюул нь ажилд ашиглагдаж буй түүхий эд материал, тоног төхөөрөмж (багаж хэрэгсэл, машин механизм, гэх мэт), аюултай бодис (тоос, өвчин үүсгэгч микро организмууд, химийн бодисууд, хортон устгагч, дуу чимээ, гэх мэт), тээвэрлэлт, дайвар бүтээгдэхүүн, ажлын байрны аюултай орчин, ажлын байрны муу зохион байгуулалт, ажиллах арга барил, хандлага гэх зэрэг хүнийг гэмтээж, хохироож, өвчлүүлж болох бүхий л зүйл юм. Áүхий л ажлын байранд тоо томшгүй олон аюул оршин байдаг (Ажлын байран дахь аюулыг илрүүлэх талаар ¯йл ажиллагаа 1-с үзнэ үү). Эрсдэл гэдэг бол аюулын хүний бие, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эсвэл орчин тойронд гэмтэл, хохирол учруулах магадлал ба учруулах хор хохирлын түвшинг хэлдэг бөгөөд хор хохирлыг урт хугацаанд гарах үр дагаварыг ч хамруулан тооцдог. Эрсдэл = Хор хохирлын түвшин x Учрах магадлал Аюултай нөхцөл байдал үүсч болох магадлалыг, тухайн нөхцөл байдлаас үүдэн бий болох хор хохирлын түвшинд үржүүлсэн үржвэрийг Эрсдэл гэнэ6. Аюул гэдэг бол тухайн нэг химийн бодис эсвэл үйл ажиллагаа өөрөө байдаг, харин эрсдэл бол өөр. Эрсдэлийн түвшин нь түүнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа эсэхээс хамааран өөр өөр байж болно. Тухайлбал: Хортон устгагч бол өөрөө хортой бодис, тиймээс хортон устгагчийг цацах нь газар тариалан эрхлэгчдэд ноцтой эрүүл мэндийн эрсдэл үүсгэдэг.
Эрсдэлийн үнэлгээ хийхэд, аюулгүй байдлын аюул ба эрсдэл, эрүүл мэндийн аюул ба эрсдэл гэсэн тусдаа ойлголтыг ашигладаг тул эдгээрийн хоорондын ялгааг анхаарч авч үзэх хэрэгтэй. Энэ нь ялангуяа, ажлын байран дахь аюулд өртсөнөөр урт хугацаанд бий болох эрүүл мэндийн үр дагаврыг үнэлж, зохих эрсдэлийн хяналтыг бий болгох тохиолдолд илүүтэй ашиглагдана. Аюулгүй байдлын аюул ба түүнээс үүдэх эрсдэл нь илүү баримттай байдаг тул ажил олгогчид энэ талд илүү ойлголттой байж, анхаарал тавьдаг. Тухайлбал, хаалт хамгаалалтгүй үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, тасдагч машин зэрэг нь илэрхий аюул. Ийм машин төхөөрөмжөөс болж ажилтан гэмтэхэд үр дүн нь тэр дороо нүдэнд илэрхий харагдана. Эрүүл мэндийн аюул ба түүнээс үүдэх эрсдэл нь ихэнхидээ бага баримтжуулагдсан байдаг тул ажил олгогч энэ асуудлыг шууд хариуцан шийдвэрлэхдээ хойрго байдаг. Ажлаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал нь урьдчилан мэдэгдэж илрэхгүй, зарим тохиолдолд амьдралд маш хожуу илрэх тохиолдол ч байдаг. Эрт оношилж, хэт хүндрүүлэхээс нь өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэгэнт хохирсон эрүүл мэндийг улам муудахаас, цаашлаад амь насыг аврахад чухал нөлөөтэй. Дахин давтагдсан, бага хэмжээгээр аюулд өртөж байгаа процесс долоо хоногоор, сараар, жилээр үргэлжилж байгаа бүгдийг анхааран авч үзэх хэрэгтэй
Comments
Post a Comment