Жимс хүнсний ногоонд анхан шатны бэлтгэл ажиллагаа хийх
Өргөн хэрэглээний хүнсний ногоог хадгалах горим
БАЙЦАА :
Бөөрөнхий байцааг 2-3 үеэр тавиур дээр өрж, эсвэл ишээр нь дүүжлэн хадгална.
Мөн сууриар нь 1 метрийн хэмжээтэй 50-60 см өндөртэйгээр пирамид хэлбэрээр өрж
болно. Болж гүйцсэн, боолт сайтай, гэмтэлгүй байцааг 3-4 хамгаалалтын
навчтай хадгалдаг. Байцааны голыг толгойн хэсэгт 3см-ээш доошгүй үлдээж
тайрна. Зарим айлууд байцааг хөлдөөж хадгалдаг. Ийм байцааг зөвхөн хэрэглэхийн
өмнө гэсгээнэ.
ШАР ЛУУВАН :
Эхлээд 10 орчим хоног 10-20 хэмийн дулаанд байлгана. Дараа нь 10-14
хоног сэрүүн нөхцөлд хөргөнө. Шар лууванг элсэлж хадгалдаг. Энэ аргаар
хадгалахад 2-3 см зузаан элс дэвсэж үндэстэй талыг нь гадагш харуулан нэг
үе өрөөд дээрээс нь 1-2см элсээр хучина. Энэ аргаар 15-20 үеэр шар лууванг
элсэлж хадгална. Хадгалах шар лууван нь гадаад байдлаараа бүтэн, эрүүл, зөв
хэлбэртэй, навчны шилбэ нь 2 см-ээс илүүгүй урттай тайрагдсан байна.
ШАР МАНЖИН :
Шар манжин, хүнсний улаан манжин нь хадгалалтын нөхцөлд маш тэсвэртэй
юм. Шар манжинг тавиур дээр өрж хадгална. Хадгалах шар манжин нь
гадаргуудаа наалдсан шороогүй, үндэс үр нь шинэ, хагаралтгүй, эрүүл, бүтэн,
навчны шилбэ нь 1-2см-ээс уртгүй авагдсан байна.
БӨӨРӨНХИЙ СОНГИНО
:
Болц нь гүйцсэн эрүүл, цэвэр, хуурай булцууны шилбэ нь нарийсч хатсан,
бүрхүүл хальс нь тухайн сортын үндсэн өнгөтэй гэмтэлгүй, өвчин, хортонд
нэрвэгдээгүй, үндсийг нь 1-2см үлдээж тайрсан байна. Урт сонгиныг сайтар
хатаагаад хөлдөөж өвөл хүнсэнд хэрэглэнэ. Сармисыг сонгино хадгалдаг нөхцөлд
хадгална. Навчаар нь сүлжиж хэцэнд зүүсэн сармис илүү сайн хадгалагддаг.
ТӨМС:
Хадгалах төмсийг сайн хатаана. Хадгалалтанд гадаад байдлаараа бүтэн, эрүүл,
өвчин, хортонд нэрвэгдээгүй, сортын хэлбэрээ хадгалсан, хальс нь бэхжсэн,
биологийн хагаралтгүй байх ёстой. Ногоо хадгалах хамгийн тохиромжтой
температур, чийгийн горимыг доорх хүснэгтэнд үзүүлэв.
Ногоо хадгалах горим:
Ногооны нэр |
Агаарын температур ХЭМ |
Агаарын харьцангуй чийг /%/ |
Хадгалах хугацаа/сараар/ |
||
Доод |
Дээд |
||||
Бөөрөнхий байцаа |
-1 |
+1 |
90-95 |
6-8 |
|
Бөөрөнхий сонгино |
0 |
+1 |
70-80 |
6-8 |
|
Төл сонгино |
+20 |
+25 |
60-70 |
8 |
|
Сармис |
0 |
+1 |
75-80 |
6-8 |
|
Шар лууван |
0 |
+1 |
85-95 |
6-8 |
|
Шар манжин |
0 |
+2 |
85-95 |
6-7 |
|
Яншуй |
0 |
+1 |
85-95 |
2-3 |
|
Тарвас |
0 |
+1 |
80-85 |
2-4 |
|
Амтат гуа |
+10 |
+13 |
75-85 |
2-3 |
|
Төмс |
+2 |
+5 |
85-95 |
8-10 |
|
Comments
Post a Comment