Хоолны газрын бүтэц зохион байгуулалт

 


Хоолны газрын үйлчилгээ 
5.1 Хоолны газрын үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна. Үүнд: зөөгчөөр, өөрөө өөртөө, холимог, лангууны араас, тогоочоор, туузан дамжуургаар гэх мэт.
 5.2 Хоолны газрын үйлчилгээ нь хэрэглэгчийн сонирхолд нийцсэн, үйлчилгээний чанар, зэрэглэлийн түвшинг хангасан байна. 

пюъ 5.3 Зориулалтын гал тогоо бүхий хоолны газар нь өөрийн ангилал, зэрэглэлээс хамаарч дараах онцлог үйлчилгээг явуулж болно.Үүнд: - Хэрэглэгчийн захиалгаар хоол, ундааны бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ - Мэдээлэл-зөвлөгөө өгөх, албан бус сургалтын үйлчилгээ; - Хэрэглэгчийн захиалгаар такси дуудлагын үйлчилгээ; - Тухайн аж ахуйн нэгжийн дэргэдэх машины зогсоол дахь үйлчүүлэгчийн автомашин хамгаалалтын үйлчилгээ /суудлын тооны 50-аас доошгүй хувьд нь авомашины зогсоолтой байна/. 5.4 Хүргэлтийн хоол үйлчилгээндхоол, ундааны хадгалалтын нөхцөл, хугацаа, хоолны температурыг мөрдөн тусгай тээвэрлэлтийн, зориулалтын сав баглаа боодол (зориулалтын дулаан баригч, халуун сав, хөргүүр гэх мэт)-ыгашиглана. 5.5 Гадна талбайн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүйн шаардлагыг хангах зорилгоор зориулалтын тоног төхөөрөмжтэй дугуйт болон саравч бүхий зөөврийн байгууламжуудыг ашиглана. 5.6 Хүлээн авалтын үйлчилгээ үзүүлж буй хоолны газрууд /ресторан/ нь зочдод зориулсан хүлээлгийн өрөө, хувцас солих өрөө, тайзны ард урлагийн ажилтнуудын өрөөг тусгайлан төлөвлөсөн байна. 5.7 Захиалагчийн зүгээс захиалгат арга хэмжээний онцлогоос хамаарч хоол үйлчилгээг зохион байгуулах байр, ажлын байр, талбай нь дараах шаардлагыг зайлшгүй бүрдүүлсэн байна. Үүнд: - хоол, ундааны бүтээгдэхүүн бэлтгэх, порцлох үйл ажиллагаа явуулах өрөө, - хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудад зориулсан байр; -хоол, ундааны бүтээгдэхүүн, бэлэн хүнсний бүтээгдэхүүн зэргийг богино хугацаанд, зохистой температурт хадгалах төхөөрөмж, байр; - аяга таваг, ширээний хэрэгсэл, бүтээлэгийг түр хадгалах өрөө; - хөгжимчид, уран бүтээлчдэд зориулсан байр. 5.9 Нэг удаагийн зориулалтын аяга, таваг, хоолны хэрэгслийн нөөцтэй байна. 5.10 Хоолны газрын үйлчилгээний ажилтнууд нь мэргэжлийн ур чадвартай, хэрэглэгчидтэй харьцах харилцааны ѐс зүй, хувь хүний эрүүл ахуйн зөв дадлыг эзэмшсэн, тэдгээрийн шаардлагуудыг чанд мөрдөн ажиллана. 5.11 Хувцасны өлгүүр, хэрэглэгчийн эд зүйлс /үүнд үнэт зүйл хамаарахгүй/ тээшийг хадгалах шүүгээг орох хаалганы хэсэгт байрлуулсан байна. 5.12 Улс үндэсний хоолны газрын тохижилт, үйлчилгээний ажилтны дүрэмт хувцас нь тухайн үндэстний онцлогийгтусгасан байж болно.


Comments